Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулахыг НҮБ-аас Орос, Украинд санал болгожээ

2022/04/19
Хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулахыг НҮБ-аас Орос, Украинд санал болгожээ
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулахыг Орос, Украинд санал болгожээ.

“Ялангуяа хүмүүнлэгийн асуудалтай холбоотой сэдвүүдийг хэлэлцэх уулзалтын талаар зөвшилцөхийг би хоёр талаас хүссэн” гэж тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжжарикийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Уулзалтын үеэр гал зогсоох, хүмүүнлэгийн зурвас /коридор/, хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэлүүд зэрэг асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгийг мөн хэлсэн байна.

Түүний тэмдэглэснээр, уулзалтыг НҮБ-ын ивээл дор цахим хэлбэрээр эсвэл биечлэн зохион байгуулах боломжтой.

Гриффитс ОХУ-ын эрх баригчидтай Украины байдлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр Москвад дахин айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна.

Тэрбээр мөн энэ долоо хоногт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, Украины нөхцөл байдлын талаар ярилцана гэж мэдэгджээ. Эрдоган НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй ням гарагт утсаар ярихдаа, Украинд явуулж буй Оросын тусгай ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.

Гриффитс энэ сарын эхээр Украин, ОХУ-д айлчилсан юм. Москвад айлчлах үеэрээ тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, түүний орлогч Сергей Вершинин, мөн Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нартай уулзжээ. Уулзалтын үеэр Гриффитс Украины хүмүүнлэгийн асуудлыг цаашид шийдвэрлэх саналыг боловсруулжээ.

Танд санал болгож буй

Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ
Дэлхий

Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ

2025/08/02
ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?