Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Америкчууд өөрсдийн цэргийн онгоцноос айж үймэв

2022/04/21
Америкчууд өөрсдийн цэргийн онгоцноос айж үймэв
Share on FacebookShare on Twitter

АНУ-ын Капитолын дээгүүр үл мэдэгдэх цэргийн онгоц нисч, “заналхийлснээс” болж, цогцолбороос хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ өчигдөр болсон. Азаар энэ нь ямар нэгэн террорист халдлага биш америкчуудын өөрсдийнх нь цэргийн онгоц байсан нь хожим тодорхой болжээ. Тодруулбал, АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газраас Капитолын ойролцоо шүхрээр буух үзүүлбэр үзүүлэх тухайгаа урьдчилан мэдэгдээгүйгээс үл ойлголцол үүсч, үймээн сандрал гарсан аж. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси уг ичгүүрт үйл явдалд АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газрыг буруутгажээ.

Вашингтон дахь үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр армийн “Golden Knights” шүхэрчдийн  баг үзүүлбэрээ үзүүлэх тухай урьдчилж Капитолын цагдаад мэдээлээгүй нь ямар нэгэн шалтаг тоочих ёсгүй алдаа. Капитолын ажилчин, алба хаагчид, Төлөөлөгчдийн танхимын гишүүд өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны үйл явдлын дараах айдас нь арилаагүй байхад ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж, шаардлагагүй үймээн сандраан үүсгэлээ” гэж Нэнси Пелоси шүүмжилжээ.

Капитолын цагдаагаас орон нутгийн цагаар өчигдөр орой 18:32 минутад Капитолын цогцолборт заналхийлж болзошгүй нисэх онгоцыг мөрдөж буйгаа мэдэгдэж, сэрэмжлүүлэг гаргасан аж. Улмаар Капитол, зочид хүлээн авах төв, Конгрессын номын сан, танхим, Сенатын албан газрууд, ботаникийн цэцэрлэгээс ажилчид болон бусад хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг хийсэн байна.

Гэтэл “заналхийлэл” болсон хос хөдөлгүүртэй жижиг онгоц нь бейсболын тэмцээний өмнө шүхрийн үзүүлбэр үзүүлэхээр нисч явсан болж таарчээ.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Капитолоос милл гаруйхан зайнд оршдог бөгөөд бейсболын тэмцээн 19:05 цагт товлосон байв.

Танд санал болгож буй

Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ
Дэлхий

Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ

2025/08/02
ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?