Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Герман улс Оросоос газрын тос импортлохгүй

2022/04/21
Герман улс Оросоос газрын тос импортлохгүй
Share on FacebookShare on Twitter

Герман улс энэ оны сүүлч гэхэд Оросоос газрын тос импортлохоо зогсооно гэж мэдэгдлээ. Тус улсын гадаад хэргийн сайд Анналена Баербок өчигдөр /2022.04.20/ болсон Балтын орнуудын уулзалтын дараа ингэж хэлжээ.

“Би ойлгомжтой, тод томруунаар тийм гэж хэлье, Герман улс Оросоос эрчим хүч импортлохоо бүрэн зогсоож байна. Газрын тосны хувьд энэ зун гэхэд импортын хэмжээгээ хоёр дахин бууруулж, оны эцэст бүрэн зогсооно. Харин дараа нь байгалийн хий байх болно” гэв.

Анналена Баербок энэ сарын 20-22-ны өдрүүдэд Балтын гурван улс болох Латви, Эстони, Литва улсад айлчилж байна. Түүний айлчлалын зорилго нь Орос, Украины дайны Европын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар Балтын түншүүдтэй санал солилцох явдал юм. Европын аюулгүй байдал гэдэг нь Оросоос эрчим хүчний хараат байдлаа бууруулах тухай юм. Тиймээс Баербок эрчим хүчний хангамж, сэргээгдэх эрчим хүчний талаар Балтын орнуудтай ярилцахыг зорьж байна. Ялангуяа ногоон эрчим хүч рүү шилжих ажлыг хамтран ахиулах төлөвлөж байна.

Уулзалтын эхний цаг Латви улс юм. Герман улс нь таван жилийн турш Латви дахь НАТО-гийн байлдааны бүлгийг удирдаж буй бөгөөд одоогоор тэнд 900 гаруй Германы цэргийн албан хаагчид байна. Гуравдугаар сарын сүүлээр Латвид агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт хүчин байршуулжээ. Харин өнөөдөр /2022.04.21/ аяллын дараагийн зогсоол болох Эстони улсад Баербок айлчилж байгаа аж. Үргэлжлээд Литва улсад маргааш айлчлах юм.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?