Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Их Британи: Украины татварыг тэглэнэ

2022/04/26
Их Британи: Украины татварыг тэглэнэ
Share on FacebookShare on Twitter

Их Британийн засгийн газар өчигдөр /2022.04.25/ “Одоо байгаа чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу Украинаас орж ирдэг барааг татваргүй болгоно” гэж мэдэгдэв. Энэ нь Украины эдийн засгийг дэмжих зорилготой аж.

Украины ерөнхийлөгч Зеленскийн тавьсан хүсэлтийн дагуу уг шийдвэрийг гаргажээ. Энэ хүрээнд гаалийн бүх татварыг тэглэж, бүх квотыг цуцлах юм байна. Арвай, зөгийн бал, лаазалсан улаан лооль, шувууны мах зэрэг экспортын голлох бүтээгдэхүүнүүдийг эзэлдэг Украины бизнесүүдэд энэ шийдвэр дэмжлэг болох юм. Одоогоор Украины импортын барааны дундаж татвар 22 хувьтай байгаа аж.

Их Британи улс 2021 онд Украинаас 830 сая фунт стерлингийн бараа импортолжээ. Энэ нь тус улсын нийт импортын 0.2 хувийг эзэлсэн байна. Харин Украинд 670 сая фунт стерлингийн бараа экспортлосон нь бүх экспортын мөн 0.2 хувийг эзэлсэн аж. Ингэснээр Украин Их Британийн 53 дахь том импортлогч бөгөөд 48 дахь том экспортлогч түнш болжээ. Их Британиас Украинд импортолсон голлох бараа, бүтээгдэхүүн нь төмөр, ган зэрэг материал байсан бол экспортын гол бараа нь машин, тээврийн хэрэгсэл байсан аж.

Дашрамд дурдаха, Их Британийн засгийн газар бэлэн мөнгө, далайн бүтээгдэхүүн, технологи, эрчим хүчтэй холбоотой бараа, бүтээгдэхүүнийг Орос руу экспортлохыг цаашид хориглохоор болжээ. Өнгөрсөн долоо хоногт түрс, мөнгө, очир эрдэнэ зэрэг тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хоригийг чангатгасан байна.

Танд санал болгож буй

Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ
Дэлхий

Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ

2025/08/02
ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?