Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Мүн Жэ Ин Хөх ордноос явлаа

2022/05/09
Мүн Жэ Ин Хөх ордноос явлаа
Share on FacebookShare on Twitter

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2022.05.09/ албан тушаалаа хүлээлгэж өгч байна. Тэрбээр салах ёс гүйцэтгэх үг хэлэхдээ, хоёр Солонгосын хоорондын яриа хэлэлцээг сэргээхийг уриалжээ. “Энх тайван бол бидний оршин тогтнох, хөгжин цэцэглэх нөхцөл юм. Өмнөд, умард хоорондын яриа хэлэлцээг дахин сэргээснээр цөмийн зэвсгээс ангижирч чадна гэдэгт би найдаж байна” гэж Мүн Жэ Ин хэлэв.

Тэрбээр ерөнхийлөгчөөр ажилласан таван жилээ эргэн дурсаж, Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн 2017 оны хямралыг дипломат харилцаа болгон хувиргасан тухайгаа дурджээ. Бүрэн эрхийнхээ хугацаанд Мүн хоёр Солонгосын харилцааг нэн тэргүүнд тавьж, Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад зуучлан оролцож байсан.

Мүн Жэ Ин шинэ ерөнхийлөгчид хандаж, “Өмнөх засгийн газруудын хуримтлуулсан ололт амжилтыг өвлөн хөгжүүлж, түүхийг амжилттай үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэв. Түүний илтгэл 10 минут үргэлжилжээ.

Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Сингапурын ерөнхийлөгч Халима Якоб, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань нар айлчилж буй. Мүн Жэ Ин тэдэнтэй өнөө орой уулзахаар төлөвлөөд байна.

Түүнчлэн өнөөдөр албан тушаалаа хүлээлгэн өгч буй Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чун Ей Ён АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярьж, салах ёс гүйцэтгэжээ. Чун Ей Ён нь Мүний засгийн газарт 15 сар ажиллаад албан тушаалаа орхиж байна.

Танд санал болгож буй

Саудын Арабад цас оржээ
Дэлхий

Саудын Арабад цас оржээ

2025/12/22
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ
Дэлхий

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

2025/12/15
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хохирол өсөн нэмэгдэж байна
Дэлхий

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хохирол өсөн нэмэгдэж байна

2025/11/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?