Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хятад улс “Тяньжөү-4” ачааны хөлгийг тойрог замын станц руугаа хөөргөжээ

2022/05/10
Хятад улс “Тяньжөү-4” ачааны хөлгийг тойрог замын станц руугаа хөөргөжээ
Share on FacebookShare on Twitter

Хятадын сансар судлалын үндэсний газар сансрын ачаа тээврийн “Тяньжөү-4” хөлгийг хөөргөжээ. Хөлөг удахгүй тойрог замын станцтай залгагдана гэж Хятадын төв телевиз мэдээллээ.

“Тяньжөү-4” хөлгийг тойрог замд оруулахын тулд “Чанжэн-7” зөөгч пуужинг ашиглажээ. Уг пуужинг Бээжингийн цагаар 01 цаг 56 минутад Хайнань арлын зүүн хойд эрэгт орших Вэньчан сансрын буудлаас хөөргөсөн байна.

Зохион бүтээгчдийнх нь мэдээлснээр, “Тяньжөү-4” нь түлш, нөөц хэрэгсэл, битүүмжилсэн янз бүрийн ачаа, сансрын хөлгөөс гадуурх үйл ажиллагаанд зориулагдсан том оврын ачаа, мөн станцад туршилт хийх платформуудыг хүргэх чадвартай. Төхөөрөмжийн станцад хүргэх ашигтай ачааны нийт жин нь ойролцоогоор 6.8 тонн юм.

Түүнчлэн Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорацын (CASIC) төлөөлөгч Ян Югуаны хэлснээр, уг хөлгөөр “Вэнтянь” ба “Мэнтянь” лабораторийн хоёр модулийг ашиглалтад оруулах тоног төхөөрөмжийг станцад хүргэнэ.

Одоогийн байдлаар тойрог замд байгуулж буй Хятадын станцад сансрын нисэгчдийн багийнхан байхгүй байгаа юм. “Шэньжөү-13” сансрын жолоодлогот хөлгийн гурван сансрын нисэгч тойрог замд зургаан сарын турш ажилласныхаа дараа эх дэлхийдээ ирсэн юм.

Тойрог замын станц дээр мөн л зургаан сарыг өнгөрүүлэх дараагийн багийнхныг “Шэньжөү-14” хөлгөөр энэ оны зургаадугаар сард илгээхээр төлөвлөжээ.

“Тяньгун”  буюу “Тэнгэрийн ордон” хэмээн нэрлэсэн тойргийн замын станцаа Хятад улс бага тойрог замд 340-450 км-ийн өндөрт барьж байгаа юм. “Тяньгун” нь T хэлбэртэй байх бөгөөд дунд хэсэгт нь “Тяньхэ” үндсэн модуль, хоёр талд нь лабораторийн хоёр модулийг угсарна. Лабораторийн модуль тус бүрийн жин 20 гаруй тонн, станцын нийт жин 66 тонн байх бол лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх аж. Сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол баг солигдох үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой байна.

Станцыг тойрог замд угсрах ажлыг энэ оны эцэст дуусгахаар төлөвлөжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?