Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БНАСАУ-д “COVID-19” халдварын улмаас зургаан хүн нас баржээ

2022/05/13
БНАСАУ-д “COVID-19” халдварын улмаас зургаан хүн нас баржээ
Share on FacebookShare on Twitter

БНАСАУ-д “COVID-19” халдварын улмаас зургаан хүн нас барж, улсын хэмжээнд пүрэв гарагт 18 мянга гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд” шилжсэний дараагийн өдөр цар тахлаас урьдчилан сэргийлэх штабад зочилж, вирустэй тэмцэх хүчин чармайлтыг шалгасан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

Дөрөвдүгээр сарын сүүлээс хойш БНАСАУ-д үл мэдэгдэх, өндөр халуурдаг өвчин “эрчимтэй” тархаж, 350 мянган хүн нэрвэгдсэн гэж “KCNA” мэдээлсэн бөгөөд одоогийн байдлаар 162 200 хүн бүрэн эдгэрчээ.

“Тавдугаар сарын 12-ны өдөр л гэхэд улсын хэмжээнд 18 мянган хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн, одоогоор 187 800 хүн тусгаарлагдан эмчлүүлж байна” гэж дээрх мэдээнд дурджээ.

Мөн “COVID-19” халдварын улмаас зургаан хүн нас барсны нэг нь “омикрон” хувилбараар халдварласан байжээ.

Ким Жөн Ун шалгалт хийх үеэрээ “COVID-19”-ийн тархалтаас сэргийлж чадаагүй төлөөлөгчдийг шүүмжлээд, “хөнөөлтэй вирус” нэмж тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорихыг бүх муж, хот, тойрогт уриалсан байна.

Мөн халуурах шинж тэмдэг илэрсэн бүх өвчтөний биеийн байдлыг сайтар ажиглаж, шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээний аргуудыг бий болгож, эм ханган нийлүүлэх арга хэмжээнүүдийг улам чангатгахыг нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудад уриалжээ.

“Нийгмийн эрүүл мэндийн хямралын нөхцөл байдлыг эрт үед нь нэн даруй зохицуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг сэргээн тогтоож, ард түмнийхээ эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах нь манай намын өмнө тулгамдаж буй хамгийн чухал сорилт бөгөөд тэргүүний зорилт юм” гэж тэрбээр хэлсэн байна.

Пүрэв гарагт БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрснийг албан ёсоор мэдэгдэж, халдварыг хяналтад авахын тулд “өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшинд” шилжсэн юм. Мөн Ким Жөн Ун улс төрийн товчооны хурлыг даргалахдаа анх удаа амны хаалт зүүсэн байгаа нь харагджээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?