Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Энэтхэг хос хүүгээ шүүхэд өгчээ

2022/05/13
Энэтхэг хос хүүгээ шүүхэд өгчээ
Share on FacebookShare on Twitter

Энэтхэгийн тэтгэвэрт гарсан нэгэн хос ганц хүү нь ач хүүхэдтэй болгож чадаагүйн улмаас сэтгэлийн дарамтад орсон гэж үзэн, 500 мянган фунт стерлинг нэхэмжлэн хүүгээ шүүхэд өгчээ. Сажнеев Прасад 61 настай, түүний эхнэр 57 настай Садхана нар хүү Шри Сагар болон түүний эхнэр Шубханги нарын эсрэг өргөдөл гаргажээ.

Гэрлэлтийг зохион байгуулж, өв залгамжлагчтай болохын төлөө хүү, бэргэнээ  бал сараар нь Тайланд руу аялуулсан гэж Сажнеев хэлсэн байна. Шри, Шубханги хоёр жилийн дотор хүүхэдтэй болох, эсвэл нэхэмжлэлээ төлөх ёстой гэж эцэг, эх нь мэдэгджээ.

Хүү нь нисгэгч бөгөөд  эцэг эх нь багагүй зардлаар АНУ-д сургасан аж. Гэвч 2007 онд эдийн засгийн хямрал нисэхийн салбарт багагүй нөлөөлсөн тул хүү Шри Энэтхэг рүү буцаж иржээ. Тэрбээр Энэтхэгт нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд эхнэр Шубхангитай 2016 онд гэр бүл болсон байна.

Ээж, аав нь хосуудад 63.000 фунт стерлингийн үнэ бүхий Audi автомашин бэлэглэж, таван одтой зочид буудалд хийсэн тансаг хуримын ёслолын зардлыг нь төлжээ. Тэд хүүгээ төрснөөс хойш 25 сая рупи (265.000 фунт) зарцуулсан гэж мэдэгджээ. Эцэг, эх нь одоо яг ижил хэмжээний мөнгө буюу дахин 25 сая рупигийн  хохирол учруулсан гэж үзэн, түүнийгээ буцааж авахыг хүсч байгаа аж.

“Бид түүнийг өсгөхийн тулд мөрөөдлөө алсан” гэж Сажнеев “National World” сэтгүүлд ярьжээ. Тэрбээр “Өвөө, эмээ болох нь эцэг, эх бүрийн мөрөөдөл байдаг. Бид өвөө, эмээ болохыг олон жил хүссэн. Гэвч хүү минь одоо хүртэл хүүхэдтэй болохгүй байгаа нь биднийг дарамтад оруулж байна” гэсэн байна. Мөн “Бид хүү болон түүний эхнэрийг хүүхэдтэй болгох гэж оролдсон боловч тэд бидний шаардлагыг огт тоосонгүй. Бид ач, зээгээ ч харахгүй үхнэ гэдгээс зүрх шархалж байна” гэж нэмж ярьжээ.

Сажнеев мөн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Миний хүү гэрлээд зургаан жил болж байгаа ч тэд хүүхэдтэй болохыг төлөвлөөгүй байна. Ядаж л цагийг өнгөрөөх ач зээтэй болчихвол бид өвчин зовлонгоо тэвчих болно. Бид бас байшингаа барихын тулд зээл авах шаардлагатай байсан, одоо бид санхүүгийн маш их бэрхшээлийг даван туулж байна. Бид ач, зээгүй амьдарч байгаа болохоор сэтгэл санааны хувьд ч их хямарч байна” гэжээ. Харидвар дүүргийн шүүхэд ирүүлсэн хэргийг “сэтгэлийн дарамт, хүчирхийлэл” гэх жагсаалтад оруулсан байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?