Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Финланд, Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ албан ёсоор гаргажээ

2022/05/16
Финланд, Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ албан ёсоор гаргажээ
Share on FacebookShare on Twitter

Швед улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ өгөх шийдвэрийг албан ёсоор гаргасан тухай тус улсын эрх баригч Социал-демократ нам мэдэгджээ.

“2022 оны тавдугаар сарын 15-ны өдөр Социал-демократ намын удирдах зөвлөл Шведийг НАТО-д элсүүлэх хүсэлт гаргахын төлөө ажиллах шийдвэр гаргалаа” гэж намын албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

Шведийн эрх баригч нам НАТО-д элсэх шийдвэрийг нутаг дэвсгэрт нь цөмийн зэвсэг, байнгын цэргийн бааз байрлуулах ёсгүй гэсэн нөхцөлтэйгөөр дэмжжээ.

Ням гарагт Финланд улс мөн Умард Атлантын эвсэлд нэгдэх шийдвэрийг албан ёсоор гаргасан байна. Финландад энэ хүсэлтийг албан ёсны болгох дотоодын үйл явц үндсэндээ дууссан бол Шведэд эрх баригч нам нь зарчмын хувьд шийдвэр гаргасан боловч албан ёсоор баталгаажих явц хараахан дуусаагүй байна.

Тус хоёр улс Украинд эхлүүлсэн Оросын “тусгай ажиллагаатай” холбогдуулан олон жил баримталж ирсэн төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэх талаар ярьж эхэлсэн юм. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг мэдэгдэхдээ, Финланд, Швед улсуудыг эгнээндээ нэгтгэхдээ баяртай байх бөгөөд түргэн элсэх боломжоор хангана гэжээ.

Харин ОХУ НАТО сөргөлдөөнд чиглэж байна гэж удаа дараа мэдэгдсэн байна. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, эвслийг цаашид тэлэх нь Европыг илүү их аюулгүй болгоход тус дөхөм үзүүлэхгүй хэмээгээд НАТО түрэмгий шинж чанартай байгааг цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Швед, Финланд улсууд НАТО-д элсэж магадгүй байгааг ОХУ бодитоор учирч буй аюул гэж үзэхгүй байна гэж мэдэгдсэн байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?