Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Киевт шүүгдэж буй Оросын цэрэг бүх насаараа хорих ял сонсов

2022/05/24
Киевт шүүгдэж буй Оросын цэрэг бүх насаараа хорих ял сонсов
Share on FacebookShare on Twitter

Украины зэвсэггүй 62 настай иргэнийг хөнөөсөн гэх 21 настай орос цэргийг Киевийн шүүх дайны гэмт хэрэг хийсэн гэж үзэн, бүх насаар нь хорих ял оноолоо. Түрүүч Вадим Шишимарин Харьковоос 85 милийн зайд орших Чупахивка хэмээх тосгонд 62 настай хүнийг машины онгорхой цонхны завсраар буудан хороожээ. Шишимарин хоёрдугаар сарын 28-нд буюу Орос түрэмгийллээ эхэлснээс дөрөв хоногийн дараа зэвсэггүй, энгийн иргэний аминд хүрсэн байна.

Шүүх хурлын үеэр Шишимариныг шилэн хоргонд байршуулж, ял сонсгох үед ямар ч царайны хувирал гаргаагүй гэж хэвлэлийн алба мэдэгдэв.

Украины яллагч нарын мэдээлснээр, Шишимарин өөр орос дөрвөн цэргийн албан хаагчийн хамт машин хулгайлж, буудуулахгүйн тулд зугтаж байсан ч гэмт хэрэг үйлдсэн гэжээ. Тэд Киевээс зүүн тийш 200 орчим милийн зайд орших Чупахивкад очиход нэгэн эрэгтэй дугуй унаж, утсаар ярьж байхыг харжээ. Тиймээс тус тосгонд орос цэргүүд нэвтэрснийг мэдэгдүүлэхгүйн тулд тус энгийн иргэнийг хороох шаардлага гарсан гэж мэдэгдэв.

“SBU” гэгддэг Украины Аюулгүй байдлын алба энэ сарын эхээр Шишимарин энгийн иргэнийг хэрхэн буудсан тухай дүрсэлсэн видеог нийтэлсэн байна.”Надад  буудах тушаал өгсөн. Би түүн рүү нэг удаа буудсан. Тэр унасан. Тэгээд бид үргэлжлүүлэн явсан” гэж тэрбээр хэлэв.

Цэргийн өмгөөлөгч Виктор Овсянников шүүх хуралдаанд Шишимарин анх буун дуу гаргахаас татгалзаж байсан ч хоёр удаа дээрээс тушаал өгсөн тул өөрийн аюулгүй байдлын үүднээс айсандаа буудсан гэв.

Дайны үед орос цэргүүд энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдсэн хэмээн буруутгаж байсан Украины хувьд уг шүүх хурал асар их бэлгэдлийн ач холбогдолтой юм. Мөн 10 мянга гаруй дайны гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүйг илрүүлснээ Киев мэдэгдлээ. Орос энгийн иргэдийг онилох тушаал өгснөө үгүйсгэж, Киевийг оросуудын эсрэг  гутаан доромжлохыг оролдсон харгислал үйлдсэн гэж буруутгаж байна. Шүүх хурлын шийдвэрийн талаар Кремль шууд тайлбар хийгээгүй байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?