Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Кишида: Жуулчид амны хаалт зүүх дүрмийг баримтлах ёстой

2022/05/28
Кишида: Жуулчид амны хаалт зүүх дүрмийг баримтлах ёстой
Share on FacebookShare on Twitter

Японы ерөнхий сайд Фумио Кишида “Жуулчид Японд мөрдөгдөж буй амны хаалт зөв зүүх дүрмийг дагаж мөрдөх ёстой” гэж хэлжээ. Тэрбээр Covid-19-ийн аюул алсарч буй энэ цаг үед Япон улс сүүлийн хоёр жилийн дараа гадаадын жуулчдад зургадугаар сарын 10-ны өдрөөс хөтөч, тогтмол маршруттай багц аялалд оролцох хүмүүст анх удаа хилээ нээнэ гэж хэлснээс хойш нэг өдрийн дараа энэхүү мэдэгдлээ хийв.

Кишида Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны хуралдаан дээр “Жуулчид Японы амны хаалт зүүх дүрмийг дагаж мөрдөх ёстой” гэж хэлжээ. Мөн тэрбээр Засгийн газар тур операторууд, гадаадын иргэдийг хүлээн авч буй компани, сургууль болон бусад аж ахуйн нэгжүүдээс гадаадаас ирсэн жуулчдад зааварчилгааг дагаж мөрдөхийг шаардах болно” гэж хэлсэн байна.

Японы Засгийн газар амны хаалтыг гадаа үргэлж зүүх шаардлагагүй гэж мэдэгдсэн. Ойрын саруудад халуун, чийгшил ихтэйн улмаас халуунд цохиулах эрсдэл нэмэгдэж байгаа тул хүмүүс хоорондын зай 2 метр байгаа тохиолдолд амны хаалтаа авч болохыг зөвлөж буй аж.

Тус улсын Аялал жуулчлалын яам цар тахлын дэгдэлтээс сэргийлж, зочид буудал болон бусад үйлчилгээний байгууллагуудад зориулсан вирусийн эсрэг арга хэмжээний талаарх удирдамж гаргахаар төлөвлөж буй юм байна

Японы Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлэн хилийн хяналтын арга хэмжээгээ сулруулж, бизнес эрхлэгчид, олон улсын оюутнууд зэргийг хүлээн авч эхэлсэн бөгөөд өдөрт нэвтрэх иргэдийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж буй юм.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?