Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нидерланд, Герман Хойд тэнгисээс хий олборлоно

2022/06/02
Нидерланд, Герман Хойд тэнгисээс хий олборлоно
Share on FacebookShare on Twitter

Нидерланд улс Германтай хамтран Хойд тэнгист байгалийн хийн шинэ орд газар илрүүлэх өрөмдлөг хийхээр болсон тухай тус улсын Засгийн газар мэдээллээ.

Нидерландын Эдийн засаг, уур амьсгалын бодлогын яамны Төрийн нарийн бичгийн дарга Хан Вейлбриф тус улсын талаас шаардлагатай бүх зөвшөөрлийг олгожээ.

“Германд шаардлагатай зөвшөөрлийг авах түргэвчилсэн журам хэрэгжиж байна” гэж Нидерландын эрх баригчид онцлон тэмдэглэжээ. Жилийн өмнө Германы орон нутгийн эрх баригчид өрөмдлөг хийх зөвшөөрөл олгохоос татгалзаж байсан ч Украин дахь Оросын цэргийн ажиллагаа Оросоос байгалийн хийн нийлүүлэлт буурах эрсдэлд хүргэсэн нь тэднийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн байна.

Өрөмдлөгийн тавцанг Нидерландын Схирмонниког, Германы Боркум арлаас хойд зүгт 20 орчим км-ийн зайтай газар байрлуулах аж. Байгалийн хийг эх газарт хүргэхийн тулд дамжуулах хоолой тавих бол өрөмдлөгийн тавцангийн эрчим хүчний хангамжийг Германы хамгийн ойрын салхин цахилгаан станцаас кабель татаж шийднэ. Хийн олборлолт 2024 оны эцсээс эхлэх төлөвтэй байна.

Нидерландын шинжээчдийн үзэж байгаагаар, уг талбай нь 60 тэрбум шоо метр байгалийн хийн нөөцтэй бөгөөд жил бүр тус улсын хийн хэрэгцээний 5 хүртэлх хувийг хангаж чадна. Нидерланд жилд 40 тэрбум шоо метр, харин Герман 90 тэрбум шоо метр хий хэрэглэдэг аж.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?