Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Австралийн шинэ Засгийн газар хамгийн олон эмэгтэй гишүүнээс бүрджээ

2022/06/02
Австралийн шинэ Засгийн газар хамгийн олон эмэгтэй гишүүнээс бүрджээ
Share on FacebookShare on Twitter

Австралид өнгөрсөн сард бүх нийтийн сонгууль явагдаж, шинэ Засгийн газар лхагва гарагт тангараг өргөлөө. Энэхүү Засгийн газрын бүрэлдэхүүнд хамгийн олон эмэгтэй сайд багтсанаараа онцлогтой байна.

Лхагва гарагт хэд хэдэн сайд тангараг өргөснөөр Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезегийн Засгийн газар үйл хэргээ эхлүүлжээ. Э.Альбанезе, Гадаад хэргийн сайд Пенни Вон тэргүүтэй сайд нарын хувьд өнгөрсөн долоо хоногт тангаргаа өргөсөн юм.

Засгийн газрын 23 гишүүний 10 нь буюу 43 хувь нь эмэгтэйчүүд байгаагийн дунд уугуул австраличуудын асуудал эрхэлсэн сайдын албыг хашиж байсан уугуул эмэгтэйг, мөн Сургуулийн өмнөх боловсрол болон залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар лалын шашинт эмэгтэйг томилжээ.

Мягмар гарагт Э.Альбанезегийн мэдэгдсэнээр, шинэ Засгийн газар өөрчлөлтийг авчирч, бодлого хэрэгжүүлж, ард иргэдийг өөрчлөлтөд хөтөлнө. Тавдугаар сарын 21-нд эхэлсэн сонгуулийн саналын тооллого өдийг хүртэл үргэлжилж байгаа юм. Гэхдээ Сонгуулийн хорооны мэдээлснээр, Э.Альбанезегийн Лейборист нам Доод танхимд олонх болох төлөвтэй байна. Тус нам танхимын 151 суудлын 77-г авах төлөвтэй байгаа талаар “АВС” телевиз мэдээлжээ.

Засгийн газар цаашид уур амьсгалын өөрчлөлт, инфляц, Хятадтай өрнүүлэх харилцаа, Бээжингийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа Номхон далайн арлын орнуудад үзүүлэх дэмжлэг зэрэг асуудлуудыг хэрхэн зохицуулах нь олны анхаарлыг татаж байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?