Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Дэлхийн цөмийн зэвсгийн нөөц нэмэгдэв

2022/06/13
Дэлхийн цөмийн зэвсгийн нөөц нэмэгдэв
Share on FacebookShare on Twitter

Хүйтэн дайнаас хойш анх удаа дэлхийн цөмийн зэвсгийн нөөц өсөх төлөвтэй байгааг мөргөлдөөн, зэвсгийн чиглэлээр тэргүүлэгч судалгааны төв өнөөдөр /2022.06.13/ мэдэгдлээ. Цөмийн зэвсгийн нөөц нэмэгдээд зогсохгүй ашиглах эрсдэл ч сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр өндөр буй аж.

Дэлхий дээр цөмийн зэвсэгтэй есөн орон байдаг. Эдгээр есөн орны хоорондын хурцадмал байдал Орос, Украины дайны улмаас улам даамжирч буйг Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн мэдэгдэв.

Цөмийн зэвсгийн тоо 2021 оны нэгдүгээр сараас эхлээд нэг жилийн хугацаанд бага зэрэг буурсан. Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгээс мэдээлснээр, дэлхийн хэмжээнд цөмийн цэнэгт хошуу 2021 оны нэгдүгээр сард 13080 байжээ. 2022 оны нэгдүгээр сард 12705 болж буурсан ч цөмийн зэвсэгтэй бүх улс сүүлийн үед зэвсгээ нэмэгдүүлж, цэргийн стратегиэ шинэчлэх болсон байна.

ОХУ, АНУ нь дэлхийн цөмийн цэнэгт хошууны 90 гаруй хувийг эзэмшдэг. “World population review” хуудаст ОХУ-ыг 6257 цөмийн цэнэгт хошуутай гэж тооцоолжээ. Үүнээс 1458 нь ашиглагддаг бол 3039 нь ашиглах боломжтой, 1760 нь ашиглалтаас гарсан. Харин АНУ-д 5550 байдгаас 1389 нь ашиглагддаг, 2361 нь ашиглах боломжтой, 1800 нь ашиглалтаас гарчээ. Цөмийн зэвсэгтэй бусад орнуудад Хятад, Франц, Их Британи, Пакистан, Энэтхэг, Израиль, Хойд Солонгос багтаж байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?