Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Северодонецкийг эзлэхийн тулд бүх хүчээ дайчилна гэв

2022/06/13
Северодонецкийг эзлэхийн тулд бүх хүчээ дайчилна гэв
Share on FacebookShare on Twitter

Украины зүүн, өмнөд хэсэгт хяналтаа тогтоосноо батжуулах үүднээс Оросын үндэсний баярыг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулжээ. Улмаар Москвагаас тус бүс нутагт дайралтыг улам эрчимжүүлсэн байна.

Луганскийн зүүн бүсийн Северодонецк хотод ширүүн тулалдааны үеэр Оросын их буу тус бүс нутгийн ганц гүүрийг нураасан аж. Луганскийн амбан захирагч Сергей Хайдай өчигдөр орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орос улс удахгүй Северодонецкийг эзлэхийн тулд бүх хүчээ дайчилна” гэв.

Их Британийн Батлан хамгаалах яам “Орос улс Северодонецк болон ойр орчмын газар нутгийг аажмаар булаан авч байна” гэж мэдэгдсэн байна.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс тусгаар тогтнолоо зарласан “Оросын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Москвад үг хэлжээ. Тэрбээр “Оросууд эх орон, нийгэмд эв нэгдэлтэй байх нь хэчнээн чухал болохыг маш сайн ойлгосон” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Эв нэгдэл нь эх орныхоо төлөө зүтгэж, үүрэг хариуцлагаа илэрхийлэх чухал зүйл” гэж онцолжээ.

Донецк, Луганск мужуудад Оросын төрийн далбааг гудамж, олон нийтийн талбайд намируулсан байна. Өмнө нь тавдугаар сарын 9-нд Оросын Ялалтын баярын үеэр тус мужуудад ижил төстэй зүйл болсон юм.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?