Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БНСУ, Японы удирдагчид дээд хэмжээний уулзалт хийжээ

2022/09/22
БНСУ, Японы удирдагчид дээд хэмжээний уулзалт хийжээ
Share on FacebookShare on Twitter

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах замаар хоёр орны харилцааг сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн талаар Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болсон тэдний уулзалт нь 2019 оны 12 дугаар сараас хойших хоёр орны удирдагчдын анхны ганцаарчилсан уулзалт болсны зэрэгцээ түүхэн маргааны улмаас сэв суугаад буй хоёр талын харилцаа сайжрах найдвар төрүүлж байна.

“Хоёр орны удирдагчид тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах замаар хоёр талын харилцааг сайжруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, энэхүү зорилтын хүрээнд яриа хэлэлцээгээ түргэтгэхийг дипломатууддаа даалгахаар тохиролцлоо” гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ли Жэ Мён мэдээлжээ.

Талууд мөн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрт, тэр дундаа саяхан баталсан цөмийн зэвсгийн тухай хууль болон цөмийн долоо дахь туршилтаа явуулах магадлалтай байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, хариу арга хэмжээ авах чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Ерөнхийлөгчийн ажлын алба “албан бус хэлэлцээ” гэж тодорхойлсон энэхүү уулзалт 30 минут үргэлжилжээ. Юн Сок Ёл, К.Фүмио нар энэ оны зургаадугаар сард Мадрид хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэд хэдэн удаа уулзсан боловч ганцаарчилсан уулзалт хийсэн анхны тохиолдол нь энэ болж байгаа юм.

Ли Жэ Мёны мэдээлснээр, удирдагчид мөн либерал ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг хоёр орны нийтлэг үнэт зүйлсийг хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар тохиролцжээ. Мөн талууд харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээ амласан байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?