Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Володимир Зеленьский ОХУ-д заавал хатуу шийтгэл оноохыг уриаллаа

2022/09/22
Володимир Зеленьский ОХУ-д заавал хатуу шийтгэл оноохыг уриаллаа
Share on FacebookShare on Twitter

ОХУ Украин руу довтолсныхоо төлөө дэлхийн тавцанд хатуу шийтгэл амсах ёстой гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд хэллээ.

Нью-Йоркт болж байгаа тус чуулганд Украины Ерөнхийлөгч бичлэгээр оролцсон юм. Володимир Зеленьский ОХУ-ын үйлдсэн дайны гэмт хэргүүдийг хэлэлцэх цэргийн тусгай шүүх байгуулахыг энэ үеэр уриаллаа.

Оросын цэргүүдээс чөлөөлсөн Изюм хотод 445 хүнийг нэг дор бөөнөөр нь оршуулсан хэргийг болон Оросын цэргүүд нэг эрэгтэйг тайган болгож амийг нь хөнөөсөн хэргийг чуулган дээр дэлгэн танилцууллаа. Изюм хотод бөөнөөрөө олдсон цогцос дунд тамлуулсан ул мөр их байгааг Украины Ерөнхийлөгч онцолж, цэргийн харгис гэмт хэрэг үйлдэж байгаа ОХУ-д заавал хатуу шийтгэл оноохыг уриаллаа.

Түүний хэлсэн үгийг чуулганд оролцогч олон орон нижигнэсэн алга ташилтаар хүлээн авсан юм.

Украинаас булаан эзэлсэн нутаг дэвсгэрийг ОХУ өөртөө нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулгыг явуулах гэж байгааг Зеленьский хурцаар шүүмжилж, ОХУ-ыг хууль бус дайнаар гамшгийн хэмжээнд үймээн самуун дэгдээж байгаад буруутгалаа.

Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн ирэхгүйгээр дүрс бичлэгээр оролцохыг нь зөвшөөрч санал өгсөн 101 оронд талархал илэрхийлж, эсрэг санал өгсөн долоон оронд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?