Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Умард Солонгос Орост зэвсэг, сум нийлүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэлээ

2022/09/22
Умард Солонгос Орост зэвсэг, сум нийлүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэлээ
Share on FacebookShare on Twitter

БНАСАУ Орост хэзээ ч зэвсэг, сум нийлүүлж байгаагүй, цаашид ч нийлүүлэхээр төлөвлөөгүй хэмээн тус улсын төрийн төв хэвлэл алба KCNA мэдэгдэв.

Уг мэдэгдэлд ” АНУ болон бусад дайсагнагч хүчнийхэн НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчин БНАСАУ болон ОХУ-ын хооронд зэвсгийн наймаа явагдсан тухай цуурхал тараасан. Бид ОХУ-д урьд өмнө хэзээ ч зэвсэг, сум нийлүүлж байгаагүй бөгөөд хойшид ч экспортлохоор төлөвлөөгүй” гэжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател энэ сарын эхээр “ОХУ-ын арми Украины нутаг дэвсгэрт ашиглах зорилгоор Умард Солонгосоос олон сая пуужин, их бууны сум худалдаж авах хэлэлцээр хийж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби үүнийг “боломжтой худалдан авалт” гэж нэрлээд, худалдан авалт дууссан ч эдгээр зэвсгийг Украины нутаг дэвсгэрт ашиглаж байгаа гэсэн нотолгоо одоогоор үгүй гэж тодотгож байв.

БНАСАУ шинэ мэдэгдэлдээ АНУ-ыг “амаа хамхиж”, улс орны нэр хүндийг гутаах зорилготой энэ мэт цуурхал тараахаа зогсоохыг сануулжээ.

Танд санал болгож буй

Саудын Арабад цас оржээ
Дэлхий

Саудын Арабад цас оржээ

2025/12/22
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ
Дэлхий

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

2025/12/15
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хохирол өсөн нэмэгдэж байна
Дэлхий

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хохирол өсөн нэмэгдэж байна

2025/11/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?