Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ЕХ Оросын эсрэг шинэ хориг тавих санал гаргажээ

2022/09/29
ЕХ Оросын эсрэг шинэ хориг тавих санал гаргажээ
Share on FacebookShare on Twitter

Европын Холбоо /ЕХ/ Украинд сүүлийн үед үүсээд буй “хурцадмал байдал”-тай холбогдуулан Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авах санал гаргасан талаар “France24” агентлаг мэдээлжээ.

Энэхүү саналд газрын тосны үнийн дээд хязгаар тогтоох, Оросын долоон тэрбум еврогийн өртөг бүхий экспортод хориг тавих зэрэг багтсан байна.

Мөн ЕХ-ны орнуудад зорчихыг хориглох хар жагсаалтыг өргөжүүлж, Оросын батлан хамгаалахын салбарын өндөр албан тушаалтнууд, Украины эзлэгдсэн бүс нутгуудад явуулсан санал асуулгыг зохион байгуулагчдын хөрөнгийг царцаахаар төлөвлөж байна.

“Өнгөрсөн долоо хоногт Орос улс Украин дахь түрэмгийллээ шинэ түвшинд хүргэж даамжруулсан” гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

ЕХ-ны 27 гишүүн орон батлах ёстой шинэ багц хориг арга хэмжээний хүрээнд тус комисс Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох “эрх зүйн үндэслэлийг” боловсруулна. Мөн Оросын дайны машинд тус болж болзошгүй ЕХ-ны бараа бүтээгдэхүүний урсгалд тавих хязгаарлалтыг чангатгах чиглэлд ажиллах ажээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?