Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

НҮБ-ын ЕА Оросын өөртөө нэгтгэх цэргийн ажиллагааны талаар хэлэлцэж эхэлжээ

2022/10/11
НҮБ-ын ЕА Оросын өөртөө нэгтгэх цэргийн ажиллагааны талаар хэлэлцэж эхэлжээ
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх Оросын цэргийн ажиллагааг зэмлэн буруушаах эсэх талаар хэлэлцэж эхэлжээ.

ЕА-д санал болгосон тогтоолоор Украины нутаг дэвсгэрээс “нэн даруй, нөхцөл болзолгүйгээр” цэргүүдээ татахыг Москвагаас шаардана.

ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя тогтоолын талаар хэлэхдээ, “НҮБ-ын түүхэнд өнөөгийнх шиг ийм эрээ цээргүй, сөргөлдсөн, аюултай туйлширсан явдалтай хэзээ ч нүүр тулж байгаагүй” гэсэн байна. Мөн Кремль дөрвөн бүс нутгийн оршин суугчдыг Киевийн Засгийн газраас “хамгаалах”-ыг зорьж байгааг нэмж хэлжээ.

Орос Украины олон томоохон хот руу пуужин харвасны дараа энэхүү уулзалт болсон бөгөөд олон дипломатч уг үйлдлийг эрс зэмлэн буруушааж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

“Энгийн иргэд гэр орондоо унтаж амарч, хүүхдүүд сургууль руугаа яаран явж байхад пуужин харваснаараа Орос улс өөрийгөө байж болох хамгийн хүчтэй арга замаар таслан зогсоох ёстой террорист улс гэдгээ дахин нэг удаа батлан харууллаа” гэж Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица уулзалтын үеэр мэдэгджээ.

Турк улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Феридун Синирлиоглугийн хувьд тэдгээр халдлагыг “туйлын санаа зовоосон, хүлээн зөвшөөршгүй үйлдэл” гэж тодорхойлсон байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?