Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“COVID-19”-тэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан хэвээр байгааг ДЭМБ мэдэгдлээ

2022/10/20
“COVID-19”-тэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан хэвээр байгааг ДЭМБ мэдэгдлээ
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан шийдвэрийг цуцлах болоогүй байгааг лхагва гарагт мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан онцгой байдлын хороо цар тахал 2020 оны нэгдүгээр сард зарласанчлан олон улсын хэмжээний онцгой байдал хэвээр байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хорооны зөвлөмжтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Тус хороо нь тандалт судалгааг эрчимжүүлж, хамгийн эрсдэлтэй бүлгийнхний шинжилгээ, эмчилгээ, вакцины хүртээмжийг сайжруулахын ач холбогдлыг цохон тэмдэглэснийг тэрбээр уламжилжээ.

ДЭМБ “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр буюу БНХАУ-аас гадна халдварын 100 орчим тохиолдол илэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байх үед онцгой байдал зарласан юм. Аливаа өвчин олон улсын хэмжээнд тархсан, түүнтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай болсон үед ийм шийдвэр гаргадаг.

“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш ДЭМБ-д ирүүлсэн мэдээллээр, дэлхий даяар халдварын 622 сая гаруй тохиолдол илэрч, 6.5 сая гаруй хүн нас баржээ. Гэхдээ эдгээр тоон үзүүлэлтийг бодит үзүүлэлтүүдээс хавьгүй бага байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Т.Гебрейесус лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, дэлхий даяарх халдварын нөхцөл байдал цар тахал эхэлсэн үеийнхтэй харьцуулахад илэрхий сайжраад байгаа боловч вирус үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж байгаагийн сацуу олон эрсдэл, тодорхойгүй байдал байсаар байгааг анхааруулсан байна. Цар тахал биднийг гайхшруулсаар ирсэн, дахиад ч гайхшруулж болзошгүй юм гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?