Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Уйгуруудыг суллахыг Хятадын эрх баригчдад уриалжээ

2022/11/02
Уйгуруудыг суллахыг Хятадын эрх баригчдад уриалжээ
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын гишүүн 50 улс Хятадын эрх баригчдад хандан “эрх чөлөөг нь үндэслэлгүйгээр хассан” Шинжаан-Уйгурын өөртөө засах орны оршин суугчдыг суллахыг уриалжээ.

Тавин улс гарын үсэг зурсан мэдэгдлийг Канад Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Боб Раеб НҮБ-ын Хүний эрхийн хорооны хуралдааны үеэр уншиж танилцуулсан байна. Хамтарсан мэдэгдэлд “хүний эрхийг ноцтой бөгөөд системтэйгээр зөрчиж байгааг” буруушаажээ. Баримт бичгийг гаргагчид Хятад улс Шинжаанд “хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг” үйлдсэн талаарх НҮБ-ын тайлангаас эш татсан байна.

НҮБ-ын гишүүн орнууд Бээжинд хандан тайланд дурдсан бүх зөвлөмжийг хэрэгжүүлж, сураггүй алга болсон хүмүүсийн байгаа газар, хувь заяаны талаарх мэдээллийг ил болгож, ар гэрийнхэнтэй нь уулзуулахыг уриалсан байна.

Хамтарсан мэдэгдэлд Турк улсаас гадна, АНУ, Их Британи, Япон, Франц, Герман, Австрали, Израил болон НҮБ-ын бусад гишүүн орон гарын үсэг зуржээ.

“Хятад улс хүний эрхийг ноцтой бөгөөд системтэйгээр зөрчиж байгааг терроризмын эсрэг тэмцлээр зөвтгөх боломжгүй” гэж НҮБ-ын гишүүн орнууд цохон тэмдэглэсэн байна.  НҮБ-ын Дээд комиссар Мишель Бачелетийн наймдугаар сарын 31-ний өдрийн тайланд “Хятадад уйгур-туркүүдийн эрхийг зөрчсөн ноцтой нотолгоо”- г танилцуулсан гэж мэдэгдэлд дурджээ. Үүний зэрэгцээ Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли энэ тухай твиттер хуудсандаа бичихдээ, “Зургаан тивийн 50 орны мэдэгдэл нь олон улсын хэмжээнд түгшиж байгааг харуулж байна” гэсэн байна.

Хятадын эрх баригчид НҮБ-ын гишүүдэд захидал илгээж, Хүний эрхийн хорооны хурлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд, Хятадын эсрэг чиглэсэн энэ хурлыг “бойкотлохыг” бүх улс оронд зөвлөжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?