Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

АНУ-ын ХНС бодлогын хүүгээ дахин өсгөжээ

2022/11/03
АНУ-ын ХНС бодлогын хүүгээ дахин өсгөжээ
Share on FacebookShare on Twitter

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа дараалан 75 суурь нэгжээр өсгөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ. Ингэснээр 3.75-4 хувьд хүрсэн нь 2008 оны нэгдүгээр сараас хойших буюу сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч байна.

Төв банкны үүрэг гүйцэтгэгч ХНС бодлогын асуудлаар хоёр өдрийн турш хуралдсаны дараа хийсэн мэдэгдэлдээ, инфляцын түвшинг 2 хувьд хүргэн бууруулахын тулд бодлогын хүүг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ тэмдэглэжээ. Гэхдээ холбогдох шийдвэрийг гаргахдаа эдийн засагт учрах нөлөөллийг тунгааж үзнэ гэдгийг мөн дурдсан байна.

ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүгийн сүүлийн үеийн өсөлтийг тодорхойлсон 75 суурь нэгжийг бууруулах тухайд ярихдаа, тэр цаг ирж байгаа, 12 дугаар сарын хурлаар ийм шийдвэр гаргаж магадгүй, гэхдээ ирэх сарын уулзалтаар ямар арга хэмжээ авах талаар хараахан “шийдвэр гараагүй байна” гэж хэлжээ.

ХНС сүүлийн зургаан удаагийн хурлаараа бодлогын хүүг өсгөөд байгаа юм. АНУ-д инфляц есдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувиар өссөн нь сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшнээс үл ялиг доогуур байна. “ХНС-гийн шийдвэр инфляцыг бууруулахад тус дөхөм болно” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?