Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Илон Маск “Twitter”-ийн ажилчдын тал хувийг цомхотгохоор төлөвлөж байна

2022/11/03
Илон Маск “Twitter”-ийн ажилчдын тал хувийг цомхотгохоор төлөвлөж байна

FILE PHOTO: SpaceX founder and chief engineer Elon Musk reacts at a post-launch news conference to discuss the SpaceX Crew Dragon astronaut capsule in-flight abort test at the Kennedy Space Center in Cape Canaveral, Florida, U.S. January 19, 2020. REUTERS/Joe Skipper/File Photo

Share on FacebookShare on Twitter

“Twitter”-ийн шинэ эзэн Илон Маск тус компанийн нийт ажилчдын тал орчим хувийг халахаар төлөвлөж байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, “Twitter”-ийн 7500 ажилтны 3700 орчим нь цомхотголд өртөх юм байна. Түүнчлэн үлдсэн ажилчдыг алсын зайнаас ажиллахыг хориглох аж. Ийм арга хэмжээ нь зардлыг бууруулах зорилготой гэж эх сурвалжууд үзэж байна.

Дээрх мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд “Twitter” хараахан хариу өгөөгүй байгааг “Bloomberg” тэмдэглэжээ.

Ижил нэртэй олон нийтийн сүлжээг эзэмшигч “Twitter” компанийг худалдан авах хэлцээг И.Маск 10 дугаар сарын 27-нд хаажээ. Шинэ эзэмшигч хэрэглэгчдийн хаягийг бүрмөсөн хаах практикийг халах төлөвтэй байна. “Twitter”-ийн модераторын асуудлыг судлах тусгай зөвлөл байгуулж байгаагаа И.Маск мэдэгдсэн. Тэрээр “нийгмийн сүлжээний контентыг зохицуулах зөвлөлд янз бүрийн үзэл бодлын төлөөлөгчид орно” гэж тэмдэглээд, үүнд хүний эрхийн байгууллагууд болон “үзэн ядалтаас үүдэлтэй хүчирхийлэлд өртөж буй” цөөнхийн төлөөлөгчид орно гэж нэмж хэлсэн байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?