Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Avatar 2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой кино болжээ

2023/01/09
“Avatar 2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой кино болжээ
Share on FacebookShare on Twitter

Америкийн алдарт жүжигчин Том Крузын тоглосон “Top Gun: Maverick” уран сайхны кино 2022 онд ашиг орлогоороо “Jurassic World”, “Minions” болон “Marvel” студийн гурван киноны амжилтыг хялбархан гүйцэж түрүүлсэн ч Канадын найруулагч Жеймс Камероны уран бүтээлийг илүүрхэж чадсангүй.

Тодруулбал, “Avatar: The Way of Water” кино дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн гурав дахь долоо хоногтоо “Maverick”-ийн 2022 онд тогтоогоод байсан амжилтыг эвдэж, 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш дэлхийн зах зээлээс 1.51 тэрбум ам.долларын орлого олоод байгааг “Box Office Mojo” цахим хуудасны мэдээлэл харуулжээ.

Ингэснээр “Avatar 2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой кино болж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтын эхний 10-т бичигдэж эхэлжээ. Харин 2015 онд үзэгчдийн хүртээл болсон “Furious 7” уран сайхны кино 11 дүгээр байр луу ухарсан байна.

Соёл урлагийн салбарын шинжээчдийн хувьд, “Avatar”-ын шинэ ангийг ойрын хугацаанд эрчээ алдахгүй гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх сард “Ant-Man and the Wasp: Quantumania” киног нээлтээ хийх хүртэл тасалбарын борлуулалтаараа тэргүүлсэн хэвээр байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа ажээ.

Энэхүү киног нээлтээ хийхийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “зардлаа нөхөхийн тулд наад зах нь 2 тэрбум ам.долларын орлого олох шаардлагатай” гэж хэлж байсан Ж.Камероны хувьд энэ нь таатай мэдээ юм. Ийнхүү түүний найруулсан “Avatar”-ын эхний анги (2.92 тэрбум ам.доллар), “Titanik” (2.2 тэрбум ам.доллар) гэсэн гурван кино нь дэлхийн хамгийн их ашиг орлого олсон 10 кинонд багтсан амжилт үзүүлж байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?