Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна

2023/02/09
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна
Share on FacebookShare on Twitter

Турк, Сирид хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15 мянга давжээ.

Туркт байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн хэдхэн цагийн дотор 3000 гаруйгаар нэмэгдэж, 12 391-д хүрээд байна гэж тус улсын Онцгой байдлын газраас өнөө өглөө мэдээллээ. Туркт газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид гурван сарын хугацаатай онцгой байдал тогтоогоод байгаа юм.

Харин Сирид амь эрсэдсэн хүний тоо 2992-т хүрээд байна. Төрийн мэдлийн хэвлэлийн мэдээлснээр, Засгийн газрын хяналтад байдаг бүсэд 1262 хүн амиа алдсан бол “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллагын мэдээллээр босогчдын хяналтад байдаг бүсэд 1730 хүн амь эрсэджээ.

Сирид байгалийн гамшигт өртсөн бүсэд гэмтэж бэртсэн хүний нийт тоо 5108-д хүрээд байгаа бол Туркийн Засгийн газар, “Цагаан дуулгатнууд”, Сирийн мэдлийн хэвлэлийн мэдээллээр, хоёр улсад нийтдээ 58 087 хүн гэмтэж бэртээд байна.

Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул амиа алдсан, гэмтэж бэртсэн хүний тоо цаашид нэмэгдэхийн зэрэгцээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг олох боломж багасна гэдгийг холбогдох албаныхан анхааруулж байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, даваа гарагт орон нутгийн цагаар 04:17 цагийн үед Туркийн Газиантеп хотын ойролцоо 18 км-ийн гүнд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус хот нь хоёр сая орчим хүн амтай юм. Газар хөдөлсний дараа олон тооны хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Хил орчмын бүсэд энгийн оршин суугчдаас гадна Сирийн иргэний дайн болон бусад зөрчил мөргөлдөөнөөс дүрвэсэн олон сая хүн амьдардаг.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?