Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ж.Байден Конгрессын оролцоогүйгээр дефолтоос зайлсхийх боломжийг судалж байгаагаа мэдэгджээ

2023/05/10
Ж.Байден Конгрессын оролцоогүйгээр дефолтоос зайлсхийх боломжийг судалж байгаагаа мэдэгджээ
Share on FacebookShare on Twitter

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын оролцоогүйгээр дефолтоос зайлсхийх боломжийг судалж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.

“Би АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт, өөрчлөлтийг ашиглах боломжийг судалж байна” гэж тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Ж.Байдены хэлэхдээ, түүний зөвлөхүүд энэ аргыг хууль ёсны гэж үзэж байна гэжээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дөрөв дэх хэсэг нь өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх үүрэгтэй Конгрессыг тойруулан улсын өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийг Ерөнхийлөгчид олгож, дефолт зарлахаас зайлсхийх боломжтой гэж зарим шинжээч үзэж байгаа аж.

Ж.Байден мягмар гарагт Цагаан ордонд Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти /Калифорни муж улсаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн/, Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл /Кентакки муж улсаас сонгогдсон/ зэрэг Конгрессын удирдлагуудтай уулзжээ. Уулзалтын дараа Конгрессын гишүүд 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийг ашиглах Ерөнхийлөгчийн санааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар 31.4 их наяд ам.долларт хүрээд буй Америкийн өрийн таазыг хууль тогтоогчид өсгөхгүй бол АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй гэж тус улсын Сангийн Жанет Йеллен тавдугаар сарын 7-нд Конгресст мэдэгдсэн. Харин Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болж буй БНН-ын гишүүд төсвийн шинэчлэл хийхгүйгээр улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?