Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Газрын тосны үнэ өсжээ

2023/05/10
Газрын тосны үнэ өсжээ
Share on FacebookShare on Twitter

АНУ стратегийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд газрын тос худалдан авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мягмар гарагт газрын тосны үнэ өсжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.55 ам.доллар буюу 0.75 хувиар өсөж, нэг торх нь 73.71 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны үнэ 0.43 ам.доллароор /0.56 хувь/ өсөж, 77.44 ам.долларт хүрсэн байна.

Мягмар гарагт “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэ оны сүүлээр засвар үйлчилгээ хийж дууссаны дараа стратегийн газрын тосны нөөцийг дүүргэхийн тулд түүхий газрын тос худалдан авч эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Дээрх мэдээллийг гарсны дараа газрын тосны үнэд бодитой өөрчлөлт гарсан гэдгийг “Price Futures” группийн ахлах шинжээч Пил Флинн онцолжээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст зуны улирал эхэлж байгаагаас гадна Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүд олборлолтоо сайн дурын үндсэн дээр бууруулж байгаа тул газрын тосны үнэ цаашид өсөх хандлагатай байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?