Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ЕХ-ны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

2023/05/16
ЕХ-ны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
Share on FacebookShare on Twitter

Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ буурч байгаатай холбоотойгоор  Европын Холбооны /ЕХ/  эдийн засгийн өсөлт 2023 онд 1 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа боловч инфляц өндөр хэвээр байх төлөвтэй байна гэж Европын Комисс /ЕК/ даваа гарагт мэдэгджээ.

Эдийн засгийн төлөв байдлын талаарх ЕК-ын хаврын тайланд дурдсанаар, ЕХ-ны Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ онд 1 хувиар, 2024 онд 1.7 хувиар өсөх төлөвтэй байна.

“Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ буурч байгаа нь эдийн засгийн төлөв байдлыг сайжруулсан” бөгөөд өвлийн тайланд ДНБ-ийг 0.8 хувиар өснө хэмээн урьдчилан таамаглаж байсныг 1 хувьд хүргэн ахиуллаа гэж тайланд дурджээ.

“Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ мэдэгдэхүйц буурч байгаа нь эдийн засагт нөлөөлж, компаниудын үйлдвэрлэлийн зардлыг бууруулж байгаагийн зэрэгцээ хэрэглэгчид ч мөн эрчим хүчний төлбөр нь буурч байгааг харж байна” гэж ЕК-ын тайланд бичсэн байна.

Гэхдээ “инфляц өндөр хэвээр” буюу 2023 онд 6.7 хувьд хүрэх төлөвтэй байгааг мөн цохон тэмдэглэжээ. Энэ нь өвлийн тайлангийн урьдчилсан таамаглалтай /6.4 хувь/ харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт юм.

Цалингийн өсөлт инфляцаас хоцорч байгаа тул хүн амын эрчим хүчний хэрэглээ багассан хэвээр байхаас гадна, мөн “санхүүжилтийн нөхцөл байдал улам чангарах төлөвтэй байна” гэж ЕК мэдэгджээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?