Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хятад улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, импортоос хараат байдлаа бууруулна

2023/06/12
Хятад улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, импортоос хараат байдлаа бууруулна
Share on FacebookShare on Twitter

Хятад улс импортоос хараат байдлаа бууруулахын тулд газрын тосны олборлолтын хэмжээг нэмэгдүүлж, далайн гүний өрөмдлөгт ихээхэн хөрөнгө оруулж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, далайн гүний өрөмдлөгийг эрчимжүүлэхээр болсон нь Хятадад газрын тосны хэрэглээ өсөн нэмэгдэж, импортоос улам бүр хараат болсонтой холбоотой аж. Газрын тосны импортоор дэлхийд тэргүүлэгч тус улс нийлүүлэлтийнхээ 70 гаруй хувийг гадаадын орнуудаас авч байна.

Хятадын төрийн өмчит газрын тосны гурван том компанийн нэг болох “China National Offshore Oil Corp” гүний өрөмдлөгийн технологийг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж эхэлжээ. Тус компани нь Хятад, Солонгосын хойгийн дунд орших Бохайн буланг Хятадын газрын тосны хамгийн том орд болгон хувиргаад байгаа бөгөөд төрийн өмчит бусад компаниуд мөн Өмнөд Хятадын тэнгисийн зүүн хэсэгт орших Люхуа болон бусад ордуудыг өргөтгөж байгаа аж. Өнгөрсөн онд Хятадын газрын тосны 60 хувийг далайн гүн дэх цооногуудаас олборложээ.

“Chevron”, “Shell” зэрэг газрын тосны томоохон компаниуд илүү хүнд нөхцөлд, илүү гүний өрөмдлөг хийх технологитой, салбарын хамгийн дэвшилтэт тоглогч хэвээр байгаа хэдий ч Хятадын компаниуд энэ ялгааг хурдацтай арилгаж байгааг Америкийн шинжээчид онцолж байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?